М.Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС, 1-р сарын 25-нд 225 жилий ойгоо тэмдэглэнэ гэж тус сургуулийн хэвлэлийн алба мэдээллээ. 2005 оноос эхлээд энэ баяр « Оросын оюутнуудын өдөр» нэртэй бүх оросын баярын статустай болсон юм. 1755 оны 1-р сарын 25-нд хатан хаан Елизавета, гүн Иван Шувалов, гарамгай эрдэмтэн Михаил Ломоносов нарын санаачлагийг дэмжиж, Москвагийн УИС-ийг байгуулах зарилагт гарын үсэг зурсан юм. Энэ нь Шуваловын эх Татьянагийн нэрийн өдөрт барьсан бэлэг байжээ. Эхлээд оросын анхны их сургуулийн байгуулагдсан өдрийг тэнд сурч байсан оюутанууд, хичээл заадаг багш нар энэ баярыг тэмдэглэдэг байлаа. Сүүлдээ Татьянагийн нэрийн баяр, оюутануудын албан бус баяр болж хувирсан билээ.