Палестины ундсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн урилгаар орос улсад хүрэлцэн ирнэ. Сочи хотод 1-р сарын 26-нд хоёр улсын төрийн тэргүүнүүд уулзана гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Палестины элчин сайд Файед Мустафагийн Москвад мэдэгдсэнээр, хэлэлцээрийн гол сэдэв нь Ойрхи Дорнодын энхийн үйл явцийн одоогийн байдал болон ирээдүйн асуудлыг хэлэлцэх явдал юм. Хэлэлцээрийн үндсэн зорилго бол палестин, израилийн энхийн зохицуулалтад шинэ суурь довжоог бий болгох явдал юм гэж тэр тэмдэглэлээ. Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров баасан гаригт мэдэгдэхдээ, ойрын үед Ойрхи Дорнодын «дөрвөлийн» сайд нарын хэмжээний уулзалт зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байна гэлээ. Түүний хэлснээр зөвхөн нэгдсэн пластин улс л Израилтай хийх хэлэлцээг сэргээх нөхцлийг бүрдүүлж чадна.