Оросын ерөнхийлөгч Д.Медведев, Армен, Азербайджан улсуудын ерөнхийлөгчидтэй, Уулын Карабахын зохицуулалтын асуудлаар дугуй ширээний ярилцлага хийнэ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэнээр гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт Сочи хотод өнөөдөр болно. Уулын Карабахын асуудал 1988 оны 2-р сард хурцадсан билээ. Тэр үед Азербайджаны мэдэлд байсан Уулын Карабахын өөртөө засах орон тус улсын бүрэлдхүүнээс гарч Армен улсын бүрэлдхүүнд орж байгаагаа зарласан билээ. Үүнээс болж энэ бүс нутагт 1991-1994 онуудад шууд зэвсэгт мөргөлдөөн болсон билээ.