Хойд Кавказын холбооын тойргийн, ерөнхийлөгчийн бурэн эрхт төлөөлөгч саяхан болсон Александр Хлопонины ажлын эхний үр дүн энэ жил харагдана гэдэгт ерөнхийлөгч Д.Медведев найдаж байна. Кавказын бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг дээшлүүлэх болон нийгмийн наад захын үзүүлэлтүүдийг, оросын дундаж үзүүлэлтүүдэд хүргэх хэрэгтэй байна гэж ням гаригт Сочи хотод ерөнхийлөгч мэдэгдлээ. Түүний үзэж байгаагаар Хойд Кавказад хөрөнгө оруулалтын жирийн уур амьсгал бий болох ёстой. Энэ бүс нутагт ажилгүйдэлтэй тэмцэх, ажлын шинэ байр бий болгох болон нийгмийн иж бүрэн төслүүдийг хэрэгжүүлж эхлэх ёстой гэж тэр үзэж байна. Гэмт хэрэгтэй тэмцэж, омог хоорондын хуваагдлыг арилгаж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлыг шийдэх хэрэгтэй гэж Медведев хэллээ. Бүрэн эрхт төлөөлөгч үүнээс гадна боловсон хүчний сэлгээ хийх ёстой. Энэ холбооны тойрог Өмнөд тойрогоос салж, Дагестан, Ингушетия, Кабардино-Балкария, Карачаево-Черкесия, Хойд Осет, Чеченийн БН улсууд болон Ставрополийн хязгаарыг багтааж байна. Хойд Кавказын холбооны тойргийн төв нь Пятигорск хот болжээ. Хлопонин мөн оросын засгийн газрын дэд ерөнхий сайд болсон байна.