Орос улсыг Өмнөд Осет, Өвөркавказын бусад бүгд найрамдах улстай холбосон Кавказ нэвтэлсэн гол замын хоёр чиглэлд тээврийн хэрэгсэл нэвтрүүлж эхэллээ. Замын албадууд зарим газар 50 гаруй см хүрсэн зузаан цасыг замаас цэвэрлэсэн гэж Умард Осетийн Онц байдлын яамнаас уламжлав. Цас их унасан тул бямба гаригийн орой гол замыг хаасан юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаг аврах болон цасан уруйтай тэмцэх байгууллага, Замын цагдаагийнхан одоо замын байдлыг хяналтандаа авсан бөгөөд онц байдал тохиолдовол замд байгаа хүмүүст туслахад бэлэн байна.