Сомалийн эргийн ойролцоо хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангаж байгаа Хятадын цэргийн хөлөг онгоц сомалийн дээрэмчид худалдааны хоёр хөлөг онгоцыг булаан авахаас сэргийллээ. Адены тохойд байлдааны жижүүрт гарч байгаа БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний гурван хөлөг онгоц мөрдөж, мөшгиж байгаа дохиог нэгэн зэрэг хүлээн авчээ. Цэргийн нэг хөлөг онгоцноос нисдэг тэрэг нисч, далайн дээрэмчдийн байршлыг тогтоосон байна. Цэргийн хөлөг онгоц дээрэмчдийн хөлөг онгоцонд дөхөж, дохионы пуужин харваж, тусгай ангийн цэргүүд суусан завийг усанд тавьсан байна. Үр нөлөөтэй арга хэмжээ авсны дүнд дээрэмчдийн хөлөг мөшгөхөө больж, эргийн зүг явжээ. Хятадын цэргийн бүлэг хөлөг онгоц өнгөрсөн оны эхэнд Адены тохойд байгаа юм. Энэ бүс нутагт Орос улс зэрэг хэд хэдэн орны хөлөг онгоц эргүүл хийж байна.