Афганистанд 5-р сарын 22-нд явуулахаар төлөвлөсөн парламентын сонгууль 9-р сарын 18 хүртэл хойшлогдлоо. Үндэсний сонгуулийн комиссийн дээгүүр тушаалын төлөөлөгч Кабул хотод энэ шийдвэрийг зарлалаа. Санхүүгийн бэрхшээл, аюулгүй байдлын асуудлын улмаас парламентын сонгуулийг ийнхүү хойшлуулжээ.