Өмнөд Солонгосын дурын сэрэмжлүүлэх цохилтыг дайн зарласантай ижил утгаар хүлээж авна хэмээн БНАСАУ анхаарууллаа. Өмнөд Солонгос БНАСАУ-ын тусгаар байдлыг эвдэхийг завдавал өмнөд хөршийн нутаг дэвсгэрийн томоохон объектыг устгахад бэлэн байгаа тухай өнөөдөр Пхеньянд тараасан цэргийн удирдлагын мэдэгдэлд дурджээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Тхэ Ен саяхан хийсэн мэдэгдэлдээ, БНАСАУ цөмийн халдлага үйлдэхээр зэхэж байгаа нь батлагдавал тус улсад сэрэмжлүүлэх цохилт өгөхийг үгүйсгээгүй юм. Үүний хариуд БНАСАУ ийм мэдэгэл хийж байна.