0Оросын эрдэмтэд ням гаригт Олон улсын сансрын станцыг 150 секундэд 5 километрээр өргөнө. Хоёрдугаар сарын 3, 7-нд оросын “Прогресс” хөлөг, америкийн “Индевор” шаттлтай залгагдах тул олон улсын станцыг ийнхүү өргөх хэрэгтэй байна. Станцыг москвагийн цагаар 12.02 өргөхөөр төлөвлөж байна. Мэргэжилтнүүд баасан гаригт хөдөлгүүрийн ажиллагааг шалгахын тулд олон улсын сансрын станцын нислэгийн дундаж өндрийг 1,7 километрээр нэмэх ижил төстэй туршилт хийсэн. Дэлхийн таталцлын хуулиар станцын нислэгийн тойрог зам өдөр бүр 150-200 метрээр доошилж байдаг. Станцыг “өргөсний” дараа өндөр нь 344 км болно. Олон улсын сансрын станцад одоогоор оросын сансрын нисэгч Максим Сураев, Олег Котов, америкийн сансрын нисэгч Жеффри Уильямс, Тимоти Кример, японы сансрын нисэгч Соити Ногути зэрэг олон улсын бага ажиллаж байна.