Оросын нэрд гарсан хөгжимчин Юрий Башмет эрдүү хийлчдийн олон улсын зургаа дахь уралдаанд 57 насныхаа ойг тэмдэглэж байна. Уралдаан 1-р сарын 24-нд Москвагийн консерваторийн Их танхимд эхэлнэ. Хөгжмийн энэ үдэш Юрий Абрамович гоцлол хөгжимчин, удирдаачийн хувиар оролцоно. “Москвагийн гоцлон хөгжимчид”, “Шинэ Орос” Улсын симфони найрал хөгжмийн хамтлаг энэ үдэш хөгжимдөнө. Гектор Берлиоз, Альфред Шнитке, Роман Леденева болон бусад хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ. Хөгжим сонирхогч, шүүмжлэгчид Юрий Башметыг “эрдүү хийлийн хаан” хэмээн зүй ёсоор нэрлэдэг. Түүний ачаар хөгжмийн энэ зэмсэг тэргүүлэх зэмсгийн нэг болсон юм. Юрий Башмет жил тутам Дмитрий Шостаковичийн нэрэмжит шагнал гардуулдаг олон улсын буяны сангийн ерөнхийлөгч юм. Мөн Францад хөгжмийн наадмыг зохион байгуулж, удирддаг. Юрий Абрамович ЗХУ болон Орос улсын төрийн дээд шагнал хүртсэн нэгэн. Үүнээс гадна тэрээр хөгжмийн “Грэмми” болон бусад хүндэт шагналын эзэн юм.