Орос улсын ерөнхий сайдын орлогч, Хойд-Кавказын холбооны шинэ тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Александр Хлопонин эдийн засгийн асуудалд тэргүүн зэргийн анхаарал хандуулах бодолтой байна. Тэрээр телевизийн “Вести” хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа, таатай уур амьсгал бүрдүүлж, капитал, хөрөнгө оруулалтад хүндэтгэлтэй хандах ёстой хэмээн тэр тэмдэглэсэн юм. Каказ бол бэрхшээлтэй бүс нутаг биш, харин Орос улсын эхлэл хэмээн Хлопонин үзэж байна. Үүнийг тусдаа холбооны тойрог болгосон нь энэ нутаг дэвсгэрийн боломжийг үр нөлөөтэй ашиглах нөхцөл бүрдлээ гэж Хлопонин тэмдэглэв. Тэрээр сарын эцэст тус тойргийн бүх субъектад очино хэмээн мэдэгдэв. Энэ тойрогт Дагестан, Ингушет, Кабардино-Балкария, Карачево-Черкесс, Хойд Осет, Чечень, Ставрополийн хязгаар багтаж байна. Хойд Кавказын холбооны тойргийн нийслэл Пятигорск байна. Орос улсын ерөнхий сайд В.Путин бямба гаригт хийсэн зөвлөлгөөнөөр бүс нутгийн тэргүүн зэргийн зорилтыг тодорхойлсон юм.