ОХУ-ын Онц байдлын яам болон Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны эмч нарын шинэ баг 1-р сарын 12-нд газар хөдлөлтөд өртсөн хүмүүст туслахаар Гаитийн нийслэл Порт-о-Пренс хотод ирлээ. Байгалийн гамшигт өртсөн хүмүүсийг долоогоос илүү хоног хүлээн авч байгаа Онц байдлын яамны нүүдлийн эмнэлэгийн эмч нарын багт хүч нэмж байна. Эмч нар эм бэлдмэл, эмнэлэг 15 хоног ажиллахад хүрэлцэх хүнс бүхий 15 тонн ачаа авчиржээ. Нүүдлийн эмнэлэг ажиллаж эхэлсэн цагаасаа гамшигт өртсөн 500 гаруй хүнд тусалж, 100 гаруй мэс засал хийжээ. Гаитид хамгийн түрүүнд ирсэн багийн нэг оросын баг гамшгийн хамгийн хүнд хэсэгт ажилласан гэж ОХУ-ын Онц байдлын яамны олон улсын асуудал эрхэлсэн газрын захирал Юрий Бражников “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Оросын аврагчид 9 хүний амийг аварсан нь өндөр үзүүлэлт хэмээн тэр хэлэв. Албан ёсны мэдээгээр Гаитид хүчтэй газар хөдөлсний уршгаар 111 мянга гаруй хүн амь насаа алджээ.