ОХУ-ын ерөнхий сайд В.Путин засгийн газар болон бүс нутагт тойргийг хөгжүүлэх цогц стратеги боловсруулахыг ерөнхий сайдын орлогч, Хойд Кавказын холбооны тойргийн ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Александр Хлопонинд үүрэг болгов. Үүний зэрэгцээ ерөнхий сайдын орлогч Хлопонин үүнийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, зохицуулах ёстой юм. Хойд Кавказын хамгийн хөндүүр, хурцадмал асуудал ажилгүйдэл байна гэж В.Путин мэдэгдэв. “Өнөөгийн байдлаар ажлын шинэ байр бий болгох механизм, шинэ төсөл хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, жижиг, дунд бизнес, нутгийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал байна” гэж ерөнхий сайд мэдэгдэв. Бүс нутагт хөрөнгө оруулалтын орчныг нэлээд сайжруулж, хяналтын байгууллага, төр засаг, нийгэм, төсөвт бүхэлд нь хэв журам тогтоох хэрэгтэй гэж В.Путин тэмдэглэв. ОХУ-ын Хойд Кавказын холбооны тойргийн субъектуудын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар зөвлөлгөөн хийлээ. Д.Медведев Хойд Кавказын холбооны тойрог байгуулж, Хлопониныг ОХУ-ын ерөнхий сайдын орлогч, тус тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсноо мягмар гаригт мэдэгдсэн юм. Өмнөд тойргоос тусгаарлаж байгаа шинэ тойрогт Дагестан, Ингушет, Кабардино-Балкар, Карачево-Черкесс, Хойд Осет, Чечень, Ставрополийн хязгаар багтаж байна. Тойргийг төв Пятигорск хот байна.