Ерөнхий сайд В.Путин саяхан байгуулагдсан Хойд-Кавказын тойргийн хөгжлийн ирээдүйг хэлэлцэхээр тус бүс нутагт ирлээ. Пятигорскт болж байгаа зөвлөлгөөнд ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч, мөн холбооны найм дахь тойргийн удирдагч Алексанр Хлопонин оролцож байна. Энэ тойрогт Дагестан, Ингушет, Кабардино-Балкария, Карачево-Черкесс, Хойд Осет, Чечений бүгд найрамдах улс, Ставрополийн хязгаар багтдаг. Ерөнхийлөгчийн зарлигаар 54 настай Александр Хлопониныг холбооны шинэ тойрогт ерөнхийлөчгийн бүрэн эрхт төлөөлөгч, ерөнхий сайдын орлогчийн албан тушаалд томилсон билээ. Тэрээр 2002 оноос Красноярскийн хязгаарын даргаар халаагүй ажиллаж байна. Үүний зэрэгцээ Д.Медведев жил бүр Холбооны Зөвлөлд танилцуулдаг илгээлтдээ Хойд Кавказын асуудлыг хариуцах хүнийг томилох хэрэгтэй гэж хэлснээ хэрэгжүүлэв. Тус бүс нутагт эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангаснаар байдлыг тогтворжуулна гэж тэр тодруулав.