Татарстаны ерөнхийлөгч Минтимер Шаймиев залуу улс төрчдөд “зам тавьж” өгөхөөр шийджээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2010 оны 3-р сарын 25-нд дуусна. Бүс нутгийн удирдлагыг томилох шинэ журмын дагуу энэ албан тушаалд нэр дэвшигчдийн жагсаалтыг Орос улсын ерөнхийлөгчид танилцуулав. Тэдний дунд Минтимер Шаймиев байгаа ч, тэрээр өчигдөр Д.Медведевээс энэ албан тушаалд өөрийг нь нэр дэвшүүлэхгүй байхыг хүслээ.Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Станислав Белковский “Оросын дуу хоолой” радио станцад жич өгсөн ярилцлагадаа, М.Шаймиевийн шийдвэрийг ийнхүү тайлбарласан юм. Энд төр засгийн залгамж байдал бэлхнээ харагдаж байна гэж тэр хэлэв. Шаймиев албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь амаргүй шийдвэр байсан. Түүний залгамжлагчаар гарцаагүй шаймиевийн багийн хүн Татарстаны ерөнхий сайд Рустам Миннихановыг томилсон нь тохиролцоонд хүрэх улбаатай. Үр нөлөөтэй бодлогын сангийн ерөнхийлөгч Глеб Павловский манай радио станцад өгсөн ярилцлагадаа, “Өнөөгийн байдлаар маш сайн нягтарсан, дотроосоо сайн зүлгэсэн Татарстаны улс төрийн систем, үүнийг үндэслэн цогцлуулсан хүн нь албан тушаалаа өгсөний дараа ч, сайн ажиллана. Шаймиев албан тушаалаа орхисноор зарим хүн цочрох байх” гэж тэмдэглэв.