Баку хотод болж байгаа хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудлаарх анхны бага хурлыг жил бүр зохион явуулах хэрэгтэй гэж Орос, Азербайжан улс үзэж байна. Бага хурлын ажилд оролцож байгаа Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев, мөн Орос улсын ерөнхийлөгчийн захиргааны дарга Сергей Нарышкин нар ийм байр суурь илэрхийлэв. Бага хурлыг өргөжүүлж, сонирхосон бусад улсыг үүнд татан оролцуулах хэрэгтэй гэж тэд тэмдэглэв. Бага хуралд хоёр орны 350 орчим улс төрч, эрдэмтэн, соёл, урлагийн зүтгэлтнүүд оролцож байна. Одоо Азербайжаны их дээд сургуульд 16 мянган оюутан орос хэлээр боловсрол эзэмшиж байна. Сүүлийн таван жилд тус бүгд найрамдах улсад оросын сонгодог бүтээлийг азербайжан хэлээр 1,5 сая хувь хэвлэжээ. Баку хотод Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн салбар нээгдсэн нь хоёр орны хүмүүнлэгийн чухал төсөл юм.