Афганистаны зүүн хэсэгт талибан хөдөлгөөний зэвсэгт этгээдүүд тойргийн цагдаагийн дарга, хоёр ажилтныг баривчилжээ. Талибан хөдөлгөөнийхэн идэвхтэй байдаг Пакистаны хил орчмын Кунар мужийн нэг тойрогт бямба гаригийн шөнө зэвсэгт этгээдүүд халджээ. Цагдаагийн даргыг анх удаа баривчилсан байна. Сүүлийн жилүүдэд зэвсэгт этгээдүүд голдуу бизнес эрхлэгч, гадаадын сэтгүүлч, улс төрийн зүтгэлтнүүдийг барьцаалж, шоронгоос хамсаатнуудыг нь суллахыг төр засгаас шаарддаг байна.