Украины ерөнхийлөгч Виктор Ющенко нутгийн үндсэрхэг үзэлтэн Степан Бандераст баатар цол олгохоор шийдсэнийг Словак өдөөн хатгалга хэмээн нэрлэлээ. Бид үүнд эгдүүцэж байна хэмээн Словакийн фашизмтай тэмцэх холбооны дарга Павол Сечкар мэдэгдэв. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Бандерын хамсаатнууд Чехословакийн нутаг дэвсгэрт харгис, хэрцгий үйлдэл хийж байсныг тэрээр тэмдэглэв. Словакийн фашистын хорих ангид хоригдож байсан хүмүүсийн нэгдэл Украины ерөнхийлөгчийн шийдвэрт эгдүүцэж, украины үндсэрхэг үзэлтнүүд гитлерчүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж байсныг тэмдэглэв. Дайны дараа Украины баруун хэсэгт, мөн хөрш зэргэлдээ нутагт террорист ажиллагаа явуулсан хэмээн Бандерын хамсаатнуудыг буруутгадаг. Виктор Ющенко ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлсэн жилүүдэд Украины бослогын армийн хэд хэдэн ахмад дайчдыг цагаатгаж, тэднийг тусгаар тогтнолын төлөөх тэмцэгчид хэмээн нэрлэжээ.