Улаанбаатар хотын зүүн өмнөд хэсгийн Туул голын эргийн дагуу байгуулах Үндэсний шинэ цэцэрлэгт хүрээлэн удахгүй шидэт цэцэрлэг болно. Монголын эрс тэс уур амьсгалд зохицох Орос улсаас авчирсан чимэглэлийн суулгац энэ хавийг чимнэ. Лисавенкогийн нэрэмжит Сибирийн цэцэрлэгт хүрээлэнгийн аж ахуйн Алтайн эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэн цэцэрлэгийг ногоожуулахад тусална. Талууд холбогдох меморандумд гарын үсэг зуржээ. Манай сурвалжлагч Ольга Иванова төслийн зохицуулчагч, тус хүрээлэнгийн орлогч захирал Юрий Зубаревоос энэ тухай тодруулсан юм. Барнаул дахь Сибирийн цэцэрлэгийн аж ахуйн хүрээлэн, мөн Улаанбаатарын хотын захиргааны төлөөлөгчид хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурсан байна. Монгол улсад үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлэх Улаанбаатар хотын захиргаа, Алтайн эрдэмтдийн хамтарсан үйл ажиллагааг баримт бичигт тодорхойлжээ. Монголын нутгийг ногоожуулах хамгийн чухал, өргөн хүрээтэй төслийн нэг нь шинэ ой хөвч юм. Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын экологийн байдлыг дээшлүүлж, Монгол улсын нийслэлийг усаар хангадаг стратегийн чухал обьектыг хамгаалахад тус болно. Монголын нутаг дэвсгэр цөлжиж байгаа асуудлыг шийдэх тодорхой санал манай хүрээлэнд бий. Төслийг олон жил хэрэгжүүлнэ. Нийг 600 га газар нутгийг ойжуулах юм. Одоо 50 га газар таримал мод суулгасан. Мод тариагүй тодорхой хэсэг бий. Монголын талтай урьдчилан тохиролцсоноор манай хүрээлэн Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2-3 га газрыг ногоожуулахад оролцоно. 
Төслийг хэрэгжүүлэхэд чухам ямар учраас танай хүрээлэнтэй хамтран ажиллах болсон бэ? 
Манай цэцэрлэгийн аж ахуйн хүрээлэн Сибирийн шилдэг байгууллага. Байгуулагдсанаас хойш 75 жилийн хугацаанд хүрээлэнгийн эрдэмтэн, ажилчид эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн баялаг туршлага хуримтлуулсан. Жимс, жимсгэний 5 мянга гаруй ургамалын цуглуулгыг судалсан байгаа. Чимэглэлийн ургамалын үржил селекцийг эрчимтэй судалж байна. Модлог ургамалын хоер цэцэрлэг байгуулсан. Тэнд жил тутам 300 мянга хүртэл таримал мод суулгах боломжтой. Хоердугаарт Монголын эрс тэс уур амьсгалд зохицох суулгах материал нийлүүлэхээр бид тохиролцсон. Мэдээж хэрэг бид чимэглэлийн мод, бут, цэцгийн ургамал зэрэг суулгах шилдэг материалыг сонгоно. Заасан талбайд таримал мод суулгах төслийн гурван хувилбарыг бид Улаанбаатар хотын захиргаанд танилцуулсан. Төслийн сайшаасан хувилбарын эхний шатыг бид энэ оны хавар хэрэгжүүлнэ. 
Та бүхэн зөвхөн Улаанбаатар хотын захиргаатай хамтран ажиллах уу?
Мэдээж үгүй. Алтайн эрдэмтдийн төлөөлөгчид Монголын эрдэм шинжилгээний маш олон байгууллагад очсон. Бид Хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, хөдөө аж ахуйн чиглэлийн их сургуулиудын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийсэн. Эцсийн дүнд эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийхээр тохиролцсон. Бидэнд хөрш орны эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шинэ салбартай танилцахад сонирхолтой байна. Мөн монголын ажил нэгт нөхөд манай технологи, ажлын арга барил, янз бүрийн сортын суулгах материал зэрэгтэй танилцах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бид үр нөлөөтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн Лисавенкогийн нэрэмжит Сибирийн цэцэрлэгт хүрээлэнгийн аж ахуйн Алтайн эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Юрий Зубаревтай хийсэн ярилцлагыг сонслоо.
<сонсох>