Орос улсын Жанжин штабын дарга Николай Макаров АНУ-ын Штабуудын дарга нарын хорооны дарга Майкл Маллен нар Женев хотноо шинжээчдийн түвшинд стратегийн давшилтын зэвсгийн асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хэлэлэцээрт гарын үсэг зурах түвшинд хүрэхээр шийдлээ. Талууд энэ долоо хоногт зөвлөлгөөн хийсэн Москва хотод ийнхүү тохиролцсон гэж Батлан хамгаалахын хэвлэлийн албанаас уламжлав. Яриа хэлэлцээ 2-р сард үргэлжилнэ хэмээн Гадаад хэргийн сайд Сергей Лавров баасан гаригт мэдэгдэв. Үйлчлэх хугацаа нь 12-р сарын 5-нд дуусан 1991 онд байгуулсан гэрээний оронд стратегийн давшилтын зэвсгийн шинэ хэлэлцээрийг батлах ёстой.