Олон улсын сансрын станцад байгаа хөлгийн инженер Максим Сураев бямба гаригт Гаитийн газар хөдөлсөн хэсгийн гэрэл зургийг авч байна. Гэрэл зургийг дэлхийд илгээж, гамшгийн бүсийн экологийн байдалд мониторинг хийнэ. Москва орчмын нисэлгийг удирдах төвөөс энэ тухай уламжлав. Түүний хамтрагч Олег Котов өнгөрсөн лхагва гаригт анх гамшгийн бүсийн гэрэл зураг авсан тухай Нислэгийн удирдах төвөөс мөн мэдээллээ. “Ураган” туршилтаар газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, үер, ойн түймэр, хар салхи зэрэг байгалийн бусад гамшгийг үр нөлөөтэй таамаглах зорилготой юм. Туршилтын хүрээнд аливаа үзэгдлийг ажиглахад ямар аппарат илүү тохиромжтой болохыг тодруулж, мэдээлэл шуурхай дамжуулах, үүнийг боловсруулах арга барилыг тогтооно.