Лондоны Академид нээсэн Винсент Ван Гогын зураг, захидлын үзэсгэлэнгээр Нидерландын постимпрессионист зураачийн уран бүтээлийн танигдаагүй хэсгийг харуулахыг зорьжээ. Сүүлийн 40 жилд хамгийн томд орох энэ үзэсгэлнгийн онцлог нь зураач уран зургийнхаа үзэл санаа, философио тайлбарласан олон арван ховор илгээлтийг үзэгчдэд толилуулж байна. Ван Гог голдуу ах зураач Теод захидал бичжээ. Үзэсгэлэнд түүний бүх захидалыг 65 уран зургийн хамт байрлуулсан байна. Тухайлбал нэрд гарсан одод болон наранцэцэг зураг байна. Өлмөн зэлмүүн, бараг гуйланчлын байдалтай, цор ганцаар, эргэн тойрны хүмүүст чичлүүлж байсан Ван Гогийн бүтээлийг 20-р зуунд дэлхий дахинаа сонирхох болсон юм. Зураач амьдралынхаа туршид “Арла дахь улаан үзмийн тариалан”ердөө ганц зургаа худалдсан бол, үүнээс хойш 100 жилийн дараа Нью-Йоркийн Кристи дуудлага худалдаанд “Гаше эмчийн хөрөг” зургийг нь 82,5 сая доллароор худалдан авчээ. Ван Гог 37 жил наслахдаа сүүлийн 7 гаруй жилд уран зураг зуржээ. Гэсэн ч тэрээр арвин уран бүтээл туурвисан нэгэн. Зураач 1000 орчим зураг, мөн тооны уран зураг зурсан байна.