Бээжин хотын Улсын их театрт бямба гаригт “Дэлхийн хөгжмийн соёл” наадмын хүрээнд Орос улсын өдрийг нээж байна. Дуучин Евгения Головина, хийлч Ариадна Анчевский, БНХАУ-ын Харбины багшийн их сургуулийн Симфони найрал хөгжим тоглоно. Орос улсаас Хятадад суугаа элчин сайдын яамны “Катюша” хор дууны хамтлаг, “Хонх” хүүхдийн хор дууны хамтлаг, мөн хятадын “Гараас гарт”, “Хөгжилтэй салхи” зэрэг хамтлаг оросын ардын дуу дуулна. Тэд “урт зам”, “Хархан нүдэт молдав бүсгүй”, “Калинка”, “Москва орчмын үдэш” зэрэг нэрд гарсан дуу дуулна. Үзэгчид 140 уран бүтээлч тухайлбал орос хэлээр гайхалтай дуулдаг БНХАУ-ын иргэд оролцсон сайхан концерт сонирхоно. Зочдод Оросын тухай өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээжээ. 2010 оны турш зохион явуулах энэ наадмын хүрээнд Мексик, Герман, Канад, Аргентин зэрэг 10 орны соёл, уламжлалыг танилцуулна.