Оросын “Интер РАО ЕЭС” компани ирэх долоо хоногийн эцэс хүртэл Белоруст, мөн тус улсын нутгаар дамжуулан Калнинград муж болон Балтын орнуудад цахилгаан эрчим хүч нийлүүлэх баримт бичигт гарын үсэг зурах бодолтой байна. Белорусын талтай байр сууриа ойртуулсан гэж тус компани уламжлав. Орос улсын нийслэлд ээлжит яриа хэлэлцээг зохион явуулахаар төлөвлөж байна. Москва, Минск өнгөрсөн оны адагт 2010 онд цахилгаан эрчим хүч нийлүүлэх нөхцлийг уялдуулж чадаагүй юм. Литвын Игналинскийн Атомын цахилгаан станцын ажил зогссоноос Литва болон Калнинград мужид цахилгаан эрчим хүч тээвэрлэхэд гарч байгаа “зардлыг нөхөх” шаардлагатай байна гэж Белорусын тал мэдэгдэж байна. “Белэнерго” компани цахилгаан эрчим хүч тээвэрлэх зардлыг 5,5 гаруй дахин нэмэхийг санал болгож байгаа юм. Тээвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ нэмэгдсэнээс ихэссэн зардлыг энэ саналд харгалзсан гэж “Интер РАО ЕЭС” мэдэгдэж байна.