0Гаитийн эрх баригчид нийслэл Порт-о-Пренсийг сүйтгэсэн хүчтэй газар хөдлөлт болсон газар хайгуул-аврах ажиллагааг зогсоолоо. НҮБ энэ тухай уламжлав. Нэгдүгээр сарын 12-нд газар хөдөлсний дараа эхэлсэн аврах ажиллагаагаар 132 хүнийг нуранги дороос гаргасан юм. Одоо олон улсын баг үйл ажиллагаагаа зогсоож, хүнд техникээр нурангийг зайлуулж эхэлж байна. Оросын аврагчид бямба гаригт Москвад ирлээ. Тэд нуранги дороос 9 хүний амийг аварчээ. Гаитид Оросын нүүдлийн эмнэлэг ажиллаж байна. Удахгүй энэ нүүдлийн эмнэлэгт эмч нарын шинэ баг очино. Өчигдөр эмнэлэгт газар хөдлөлтөд хохирсон 116 хүнийг хүлээж авсан байна. Оросын эмч нар 1-р сарын 15-аас 500 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд тэдний дөрвөн хүн тутмын нэг нь хүүхэд байна. Нүүдлийн эмнэлэгт олон арван хүнд мэс засал хийжээ. Порт-о-Пренс хотын олон эмнэлэгт сүйдсэн, үлдсэн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаа тул нутгийн оршин суугчдад энэ эмнэлэг аврал болж байна. Сүүлийн үеийн мэдээгээр газар хөдлөлтөд 11 мянган хүн амь насаа алдаснаас 80 гаруй мянган хүнийг хэдийн нутаглуулжээ.