2010 оны гадаад улс төрийн бодлогын тэргүүлэх чиглэлд, ТУХН-ийн улсуудтай онцгой харилцаа, ЕХ-той стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх, БРИК-ийн улсууд болон Хятад улстай олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлүүд орж байна. Энэ тухай Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Москвад болсон өргөн уулзалтан дээр өнгөрсөн жилийн гадаад улс төрийн бодлогын дүнг гаргахдаа мэдэгджээ. Орос улс бүхнийг хамарсан аюул заналд хамтын хүчээр хариулт өгөхөд хучин чармайлт гаргасан гэдгийг тэр санууллаа. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн санал болгосон Европын аюулгүй байдлын тухай гэрээ байгуулах саналыг авч хэлэлцэх ажлыг эхэлсэн. Европын аюулгүй байдлын салангид уран барилгыг нэг хуваарьтай болгох саналтай байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн хэллээ.