Орос, америкийн СДЗ-ийн тухай шинэ гэрээ бэлтгэх ажлын замын ихэнхийг туулсан юм. Өчигдөр Москвад,америкын засаг захиргааны цэрэг улс төрийн багын тэргүүлэгч гишүүд, америкийн ерөнхийлөгчийн үндсний аюулгүй байдлын туслах Жеймс Жонс, штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Майк Маллен нар баримт бичигт гарын үсэг зурахад саад болж байгаа шийдвэрлэгдээгүй сүүлчийн асуудлыг шийдэхээр хүрэлцэн ирлээ. Үүнээс өмнө орос, америкийн төлөөлөгчид Женевт онцгой идэвхитэй ажиллаж шинэ гэрээнд маш анхааралтай хандаж ажилласан билээ. Харин зарим нэг асуудалыг дээд түвшинд шийдэх хэрэгтэй байсан. Энэ нь ямар асуудлууд вэ? Оросын ШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнгийн захирал Павел Золотарев энэ тухай ямар саналтай байгааг сонсоё! Юуны өмнө шийдвэрлэгдээгүй асуудал бол хяналтын элементуудтэй холбоотой. Учир нь үндсэн тоон хэмжээний асуудлаар харилцан буулт хийсэн байдлаар шийдэгдсэн. Санал зөрөлдөөн, Орос улс пуужингийн шинэ системийг боловсруулж байгаа гэдэгтэй холбоотой байгаа. Одоо манайд зарим нэг системийг солих хэрэгтэй байгаатай энэ асуудал цаг хугацааны хувьд давхцаж байгаа юм. Америкчуудын хувьд энэ процесс арай орой эхлэнэ. Тэд одоохондоо шинэ пуужин үйлдвэрлэхгүй байгаа юм. Тэдэнд авсаархан цогцолбор одоохондоо байхгүй. СДЗ-ийн 1-р гэрээнд заасан, 1-рт шинэ пуужин уйлдвэрлэхгүй байх, 2-рт АНУ-ын авсаархан цогцолборт хяналт тавих зэрэг асуудлыг үлдээхийг зорьж байгаа юм. Миний мэдэж байгаагаар орос улс энэ хяналтаас татгалзахыг зорьж байгаа юм. Энд бүрэн зүй тогтол байгаа юм. Нэг талаас одоо тийм нарийвчилсан хяналт тавих шаардлагагүй, цаг үе нь ч тийм биш болсон. Илүү зардал гаргах шаардлагагүй. Энэ асуудлуудаас болж шинэ гэрээнд гарын үсэг зурахгүй гэж ойлгож болохгүй гэдгийг давтан хэлье! Гэхдээ шинэ гэрээнд гарын үсэг зурах хугацаанд зохих ёсоор нөлөөлсөн гэж оросын шинжээч үзэж байна. Оросын ч тэр, америкийн ч тэр бусад шинжээчдийн үзэж байгаагаар талууд одоо хэлэлцээрийг хурдасгах асуудалтай л тулгараад байна. Энэ оны 5-р сард НУБ-ын цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээгээр хийх, тоймолсон бага хурал харалдахаас өмнө стратегийн давшилтын зэвсгээ хорогдуулах талаар Орос, АНУ өөрсдийнхөө хүчин чармайлтыг харуулах ёстой. Ингэснээрээ ийм зэвсэгтэй бусад орнуудад үлгэр жишээ үзүүлэх ёстой. Үүнээс гадна АНУ-ын еренхийлөгч Барак Обомагийн хувьд дотоод улс төрийн байдал нь нилээд хүндрээд байна. Тэрээр, сенатад нилээд идэвхитэй болж байгаа хуучинсаг үзэлтэй хүчнийхэнтэй тулгараад байна. Энэ нь шинэ гэрээнд гарын үсэг зурах болон батлахад нөлөөлж магадгүй. Барак Обамагийн зарласан орос, америкийн харилцааг «дахин ачаалах» санал, зөвхөн СДЗ-ийн асуудлаар хязгаарлагдахгүй нь ойлгомжтой. Орос америкийн хамтын ажиллагааны чухал элементүүдийн нэг нь Афганистаны байдлыг тогтворжуулах асуудал юм. Тэр дундаа оросын нутаг дэвсгэрээр дамжуулж эвслийн ачааг хүргэх асуудал юм. Афганистанд оросын компануудын хөрөнгө оруулалтыг татах, хуучирсан дэд бүтэцийг шинэчлэх зэрэг тус улсын эдийн засгийг сэргээхэд Орос улсыг түлхүү оролцуулахыг АНУ сонирхож байна. Иран, Солонгосын цөмийн асуудлыг Москватай хамтран шийдэхийг Вашингтон онцгой сонирхож байна. Энэ болон бусад олон улсын, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг АНУ-аас ирсэн зочид одоо Орос улсын нийслэлд хэлэлцэж байна.