Дэлхийн санхүү эдийн засгийн хямрал үргэлжилж байгаа бөгөөд шинэ шинэ зүйл гарч ирж байна гэж баасан гаригт дэд ерөнхий сайд, сангийн яамны сайд Алексей Кудрин мэдэгдлээ. «Орос орон ба дэлхий дахин: шинэ арван жилийн дуудлага» олон улсын бага хурал дээр үг хэлэхдээ, одоохондоо хүнд байдал орон нутгийн шинжтэй байгаа боловч санхүүгийн секторын асуудал шийдэгдээгүй байна гэж тэмдэглэлээ. Нөхцөл байдлын хөгжил, зээл авсан бодит сектор ойрын 2 жилд зээлээ буцааж төлж чадах эсэхээс ихээхэн хамаарна гэж сангийн сайд хэллээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Орос улс хямралаас өмнөх үеийн ДНБ-ий хэмжээнд 2012 онд хүрнэ, энэ бол өөдрөг таамаглал гэж Кудрин нэмж хэллээ.