Гаитид 1-р сарын 12-ны газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлсэн Оросын ОБЯ-ны аврагчид эх орондоо буцах бэлтгэлээ хийж байна. Хэдэн цагын дараа тэд ОБЯ-ны 2 онгоцоор Москва руу ниснэ. Нийслэл Порт-о-Пренса хотын нурсан байшингуудын дороос тэд 9 хүнийг аварчээ. ОБЯ-ны зөөврийн эмнэлэг маш их эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд Гаитид бас 10-н өдөр ажиллана. Газар хөдлөлтийн дүүрэгт оросын эмч нар эрчимтэй ажиллана. Өнөөдөр Москвагаас хөрш Доминиканы БН улсад Москвагаас Оросын ОБЯ-ны «Центроспас» отрядын болон Бүх оросын осолын эмнэлэгийн «Защита» төвийн 8 эмч хүрэлцэн ирлээ. Тэд эмийн зүйл, тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдхүүн нийт 15-н тонн ачаатай иржээ. Тус арал дээр оросын эмч нар 400 нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлсэн бөгөөд тэдний 80 нь хүүхэд байжээ. Одоо Гаитид 75 мянган хүн оршуулаад байна. Нийт нэрвэгдсэн хүний тоо 200 мянга гэж үзэж байна. Тус арлын бүх хүн ам 3 сая хүн гэр оронгүй хоцорчээ.