Сонгогчдын 5% нь саналаа өгсөн намын төлөөлөгчдийг бүс нутгийн парламентад байлгахыг баталгаатай болгох хуулийн төслийг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Улсын Думд орууллаа. Кремльд болсон улс орны улс төрийн системийг хөгжлийн асуудалд зориулсан Улсын зөвлөлийн, хуралдаан дээр тэрээр үг хэлэхдээ, манай улсад улс төрийн намын тоо цөөрсөн гэхдээ тэдний нөлөө улам ихэссэн гэлээ. Орон нутгийн хууль тогтоох байгууллагад байгаа улс төрийн намуудын төлөөлөгчдийн тоо сонгогчдын эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийхийг ерөнхийлөгч бүс нутгийн удирдлагуудад даалгалаа. Медведевийн үзэж байгаагаар улс оронд улс төрийн систем ажиллаж байна гэхдээ тийм ч сайн биш. Холбооны субьектын удирдагчид болон намуудын дарга нар оросын ардчилал үйлчлэх чадвартай байлгахын төлөө бүхнийг хийсэн. Улс төрийн систем гэдэг орчин цагын ойлголтоор өргөн утгатай бөгөөд улсын суурь ёс зүйг багтаасан байдаг гэж ерөнхийлөгч хэллээ. Энэ асуудлыг анх удаа, холбооны удирдагчид, улс төрийн намуудын дарга нар болон бүс нутгийн тэргүүнүүдтэй хамтран хэлэлцэж байна.