Гаитийн нийслэл Порт-о-Пренсагийн нисэх онгоцны буудлаас олон улсын сэтгүүлчдийг зайлуулсан байна. АНУ-ын цэргийнхний түр хяналтанд байгаа тус нисэх онгоцны буудлаас пурэв гаригт сэтгүүлчид явсан байна. Нисэх буудлыг урьдын байдалд нь оруулж аюулгүй байдлы нь хангах гэсэн орон нутгийн захиргааны хүсэлтээр энэ ажиллагааг явуулсан гэж америкийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, одоохондоо гэрэл цахилгаан, интернеттэй байгаа энэ нисэх буудлын нутаг дэвсгэр дээр байрлаж байсан. Хор хөнөөлтэй газар хөдлөлтийн уршгаар 75 мянган хүн амь насаа алдаж, 250 мянган хүн шархадсан билээ.