Украинд, Орос улсын шинэ элчин сайд Михаил Зурабов очсон явдал ээлжит шинэ дипломат хэрүүлийн алим болох бололтой. «Коммерсант» сонинд мэдэгдснээр украины засаг захиргааны тэргүүн Виктор Ющенко, ГХЯ-андаа Зурабовын итгэмжлэх жуух бичгийг авахгүй байхыг зөвлөж байна. Учир нь Киевийн мэдээлж байгаагаар итгэмжлэх жуух бичгэн дээр гардуулж өгөх ёстой Украины ерөнхийлөгчийн нэрийг бичээгүй байна. Энэ зөвлөлгөөг Украины ГХЯ хүлээж авах юм бол оросын элчин сайд үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрнэ гэж тус сонинд бичжээ.