Украины ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дах шатанд оролцох эрхтэй болсон нэр дэвшигчид, сонгуулийн өмнөх сурталчилгаагаа үргэлжлүүлж байна. Бүс нутгийн намын дарга Виктор Янукович өнөөдөр Херсонд очно, харин ерөнхий сайд Юлия Тимошенко Львов орохоор явлаа. 2-р сарын 7-ны сонгуулийн өмнө аль болох олон сонгогчдийг өөрийн талд татахыг 2 нэр дэвшигч хичээж байна. Харин 1-р шатанд арай гэж 5%-ийн санал авсан ерөнхийлөгч Виктор Ющенкогийн хувьд арай өөр бодолтой байгаа бололтой. Улс орны улс төрийн амьдралд ямар нэг байдлаар үлдэхийн тулд тэр парламентын ээлжит бүс сонгуульд найдаж байна. Хүнд ялалтын дараа «улбар шар хувьсгалын» талыхныг нягтрахыг тэрээр уриалж байгаа нь өрөвдөлтэй сонсогдож байна. Ялагдсан төрийн тэргүүний талынхан, Украины ардын нам, БН улсын христосын нам, Украины үндсний үзэлтнүүдийн их хурал зэрэг намууд багтдаг хэт үндэсэрхэг нам, байгууллагууд түүнийг дэмжих нь юу л бол гэж орон нутгийн ажиглагчид үзэж байна.