Орос улсын хувьд 2010 он, 2009 оноос илүү болно гэж «Бэнк оф Нью-Йорк-Меллон» даяарчлалын зах зээлийн удирдлагын захирал Майкл Вулфолк үзэж байна. Энэ оны 2-р хагасд түүхий эдийн үнэ маш ихээр өсөх учраас Орос улс болон түүхий эд үйлдвэрлэгч томоохон улсуудын хувьд маш ашигтай болно. Энэ байдал Орос улсад орох гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлж, тус улсын ДНБ-ийг өсгөж, оросын эдийн засагт нааштайгаар нөлөөлнө гэж Вулфолк тэмдэглэлээ.