Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев өнөөдөр Кремльд, улс орны улс төрийн системийн хөгжилд зориулсан Улсын зөвлөлийн хуралдааныг хийлгэнэ. Энэ асуудлыг анх удаа улс төрийн бүх намын дарга нар, бүс нутгийн захирагчид, холбооны удирдагчид хамтран хэлэлцэнэ. Д.Медведев өнгөрсөн бямба гаригт Улсын Думд суудалтай бүх намын дарга нартай уулзахдаа, хууль хамгаалах болон шүүхийн систем, орон нутгийн өөрийгөө удирдах ёс, намын ардчилал, ёс журам, улс төрийн ёс журам багтдаг улс орны улс төрийн системийн хөгжлийг авч үзэх шаардлагатай байна гэж мэдээлсэн билээ. Эдгээр зүйл бол «улс төрийн систем» гэдэг ойлголтод багтана гэж би үзэж байна гэж тэр хэлсэн юм. Улсын зөвлөл дээр, ажлийн группуудын нэгийн удирдагч, Калининград мужийн захирагч Георгий Боос илтгэл тавина.