“Дакар-2010” уралдаанд оросын техникийн давуу талыг харууллаа. КАМАЗ компанийн захирал Сергей Когогин автомашины уралдаанд түрүүлсэн тамирчидыг Татарстаны бүгд найрамдах улсын Набережный Челны нисэх буудалд хүлээн авч уулзахдаа, өнөөдөр энэ тухай мэдэгдсэн юм. “Дакар” уралдаанд 9 удаа түрүүлсэн “КАМАЗ-Мастер” багийн тамирчдыг эх оронд нь хэдэн зуун хүн угтлаа. “Шинэ жилээ олон улсын ийм ялалтаар угтаж байгаа нь таатай хэрэг юм. Тэгэхлээр жилийн турш бизнес урагштай байна гэсэн үг” хэмээн Когогин хэллээ. “Дакар уралдаанд автомшины хүчин чадал, тамирчны ур чадварыг нарийн шалгадаг” гэж “КАМАЗ-Мастер” багийн тэргүүн Семен Якубов тэмдэглэв. 9 мянган км уралдааны зам маш бартаатай байсан тул 1-р сарын 1-нд Буэнос Айрес хотоос 500 нэгж автомашин уралдсан ч, тал нь барианд ороогүй байна. Оросын баг “КАМАЗ” маркийн гурван машинаар уралджээ. Уралдаанд Владимир Чагины баг нэг, Фирдуас Кабировын баг хоёр, Ильгизар Мардеев тавдугаар байрт тус тус оржээ. “Дакар” уралдаанд түрүүлсэн багт Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Татарстаны удирдагч Минтимер Шаймев нар баяр хүргэжээ.