Орос улсын Дотоод хэргийн яам боловсон хүчээ сонгон шалгаруулахдаа “худал ярьж байгааг илрүүлэх төхөөрөг” болон тус яамны сэтгэл зүйн албаны мэдээллийг ашиглана. Орос улсын хуульчдын холбооны тэргүүлэгчдийн хуралдааны үеэр Дотоод хэргийн яамны сайд Рашид Нургалиев өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Энэ арга хэмжээ нь тухайн ажилтныг сэтгэл зүйн их ачааллаас сэргийлээд зогсохгүй, “түүний мэргэжлийн бус байдлын сөрөг үр дагавраас” нийгмийг хамгаалахад чиглэж байна. Цагдаагийн ажилтнууд иргэдэд зохисгүй хандсан хэд хэдэн тохиолдлын дараа ДХЯ-ын ажилтнуудаа сонгон шалгаруулахад ийм хяналт тавих шаардлагатай болсон юм. Хамгийн сүүлд Томск хотод сэтгүүлч, 47 настай Константин Поповыг цагдаагийнхан зодож, хөнөөсөн байна.