Америкийн “Морган Стэнли” томоохон банк Орос, Хятадын зах зээлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг хөрөнгө оруулагчдад зөвлөв. Лондоны Ситид өнөөдөр тараасан илтгэлд тус банкны мэргэжилтнүүд ирэх саруудад орос, хятадын хөрөнгө америк болон өрнөдийнхөөс илүү өндөр хурдтай өснө хэмээн тэмдэглэжээ. “Морган Стэнли” мэдээгээр Бразил, Орос, Энэтхэг, Хятад улс зэрэг БРИК-ийн бүлгийн орнуудын зах зээл нь хамгийн хурдтай өсч байгаа, хөрөнгө оруулагчдыг хамгийн их татаж байгаа зах зээл хэвээр байна.