Дэлхийн эдийн засаг 2010 онд 3 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа тул нефтийн үнэ “илүү таатай” болно гэж ОХУ-ын Төв банкны нэгдүгээр орлогч дарга Алексей Улюкаев мэдэгдэв. Үүнээс үүдэн оросын төсөв эерэг, мөн ОХУ-ын ДНБ-ий өсөлт 4-5 хувьтай байна гэж Төв банкны орлогч дарга үзэж байна. Банкны ажилтнууд сэжиглэж, тэвчээртэй-хуучинсаг байх ажлын онцлогтой. Гэсэн ч Алексей Улюкаев энэ жилийн өөдрөг таамгийг дарж тэвчсэнгүй. ОХУ-ын засгийн газрын албан ёсны таамгаар 2010 онд одоо баррель нь 58 доллар байгаа нефтийн үнэ 10-15 доллароор нэмэгдэж магадгүй тухай тэрээр сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. “Миний бодлоор баррель нефтийн үнэ 70-80 долларт хүрвэл хамгийн зохимжтой” гэж тэрээр тайлбарлав. Энэ үйлдвэрлэгч, хэрэглэгчийн ашиг сонирхолд нийцэх юм. Зах зээлд нөлөөлөх боломжтой олонх оролцогч үнийг энэ түвшинд барихыг хичээх байх. Мэдээж хэрэг экспорт эрхэлдэг оросын байгууллага, үйлдвэрлэл эрхэлдэг тэдний түншүүдэд энэ сайхан ирээдүй юм. Үүнээс үүдэн Төв банкны орлогч дарга 2010 онд оросын төсвийн орлого таамаглаж байснаас нэлээд их, мөн алдагдал ч бага байна. ОХУ-ын худалдааны балансын эерэг үзүүлэлт тогтвортой байна гэдэгт Улюкаев итгэлтэй байна. Экспорт, импорт ижилхэн өсч магадгүй. Оросын валютын дотоод зах зээлд валютын нийлүүлэлт их, эрэлт бага байна гэж Төв банкны хоёр дахь хүн үзэж байна. “Манай бодит ханшийн бодлого либераль хэвээр байна. Рублийн ханш өсч, буурч болох ч, энэ хөдөлгөөн өдөртөө магадгүй хэдэн сар үргэлжилнэ” гэж Алексей Улюкаев тодруулав. Төв Банкны орлогч дарга ханшийн сэдвийг дэлгэрэнгүй тайлбарлаллаа. “Бид чөлөөт хөвөгч ханшид нийгмийг аажмаар дасгаж байна” гэж тэр хэллээ. Үүний зэрэгцээ Орос улсад ханш бүрдэлт тэр бүр чөлөөтэй бус болохыг тэрээр хүлээн зөвшөөрсөн юм. ОХУ-ын Төв банк рублийг таамагласан “хонгилд” барьж, үе үе валютын төлөвлөгөөт интервенц хийж байна. Энэ загварыг санхүүч “шинэчилсэн чөлөөт ханш бүрдэлт” хэмээн нэрлэжээ. “Миний бодлоор энэ хэвийн загвар” гэж Улюкаев хэллээ. Шийдвэр гаргач этгээд, нийгэмд үүний давуу талыг бид үндсэндээ баталсан. Рублийн ханш бага зэрэг өөрчлөгдөхөд хүн ам, бизнесийн хүрээнийхэн тэвдэхээ больсон төдийгүй, хадгаламжийн бүтэц бараг өөрчлөгдөхгүй байна” гэж тэрээр хэллээ. Төв банкны нэгдүгээр орлогч даргын энэ байр суурийг Оросын банкуудын холбооны ерөнхийлөгч Гарегин Тосунян ийнхүү тайлбарлаж байна:  Рублийн чөлөөт, хөвөгч ханш -энэ мэдээж амжилт. Манай үндэсний чөлөөт валют чөлөөтэй хөрвөж байгаа нэг шинж тэмдэг юм. Тэгэхлээр тодорхой хэмжээнд тогтвортой байна гэсэн үг юм. Энэ үнэхээр тийм байна уу? Манай рубль нефтийн үнээс хамааралтай байдал өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн үү? энэ асуулт нээлттэй байна. Баррель нефтийн үнэ 70-80 долларт хүрэхэд рубль хэвийн хэлбэлздэг. Нефтийн үнэ гэнэт унавал хэрхэх вэ? Энэ тохиолдолд рублийн хөвөгч ханшийн тухай итгэлтэй ярьж болох уу? Үүнийг барих эсвэл ханшийг нь бууруулах уу? Энэ асуултанд би хариулт авахыг хүсч байна. Хамгийн гол нь ухаалгаар үүнийг хийх хэрэгтэй. Ганц бүтээгдэхүүн, эрчим хүчний нөөцөөс хэт хамаарахгүй байхаар үүнийг хийх ёстой. Энэ нь зөвхөн Төв банкны эрх мэдлийн хүрээнд бус санхүү, эдийн эрх баригчдын хамтран шийдэх асуудал юм. Сэжигтэй хандах ёстой гэсэн банкны ажлын гол номлолыг зөрчин, Орос улсын эдийн засгийг шинэчлэх бодлого нь “ганц бүтээгдэхүүний хамаарлаас” ангижирна хэмээн Гарегин Тосунян Алексей Улюковын адил бодож байна. ОХУ-ын Төв банк улс орныг шинэчлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж байна хэмээн Улюков төгсгөлд нь хэлсэн юм. Орос улсын санхүүгийн гол зохицуулагч энэ оноос илүү ил тод, ардчилсан болж байна. Эдийн засгийн ариунаас ариун арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн асуудлаарх Төв банкны захирлуудын зөвлөлийн хурлын график олон нийтэд тодорхой болно. Оросын ажил хэргийн хүрээнийхэн болон задлан шинжилгээний хүрээнийхэн ямагт ирээдүйгээ таамнахад тодорхой болно гэж Төв банкны орлогч дарга хэвлэлийнхэнд уламжилсан юм.