Колумбийн аврагчид Гаитид ердөө 22 хоногийн өмнө төрсөн хүүхдийг нуранги дороос гаргажээ. Тус улсын нийслэл Порт-о-Пренса хотоос 40 км зайд орших Жакмель хотын байшингийн нуранги дор охин бараг 8 хоножээ. Одоогоор бяцхан Элизабет эмнэлэгт эмч нарын хяналтанд байна. Түүний биеийн байдал сайжирч байна. Өнөөдөр хоёр хүүхэд аварсан гайхалтай үйл явдал тохиов. Францын аврагчид нурангин дор 8 хоног байсан ч, амьд үлдсэн 11 настай охиныг аварчээ. Олон улсын аврагчид нийт дүнгээр нуранги дороос 120 гаруй хүнийг гаргасан байна. Үүнээс хоёр хүүхэд нийт 9 хүнийг оросын аврагчид нуранги дороос гаргажээ. Тэд өчигдөр хоёр бетонд хавчуулагдаад долоогоос илүү хоносон эрэгтэйг аварсан байна. Орос улсын Онц байдлын яамны эмч нар түүнд анхны тусламж үзүүлсэн бөгөөд түүний биеийн байдал сайн байна.