Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Санкт-Петербург хотод Орос улсад багшийн жилийг нээх Сурган хүмүүжүүлэх ассамблейн бүгд хуралд оролцож байна. Энэ уулзалтад сурган хүмүүжүүлэх зүйн их сургуулийн 70 ректор, Орос орны 150 орчим шилдэг багш нар оролцоно. Өнгөрсөн мягмар гаригт болсон ерөнхийлөгчийн дэргэдэх үндэсний тэргүүн зэргийн төслийн асуудлаарх Зөвлөлийн хуралдааны үеэр Д.Медведев авьяастай багш нарыг дэмжих, энэ мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэхэд бүхнийг хийх зорилт тавьж, улс орны ирээдүй багш нарын гарт байна хэмээн тэмдэглэсэн юм. “Багш нар хөдөлмөрөө зөв хэлбэрээр ашиглахын” тулд тэднийг дэмжих “зохистой” систем шаардлагатай гэж төрийн тэргүүн мэдэгдсэн юм. “Ойрын гурван жилд бүх бүс нутагт багш нарын хөдөлмөр хөлсний шинэ систем нэвтрүүлэх ёстой”. Хөдөлмөр хөлсний санг нэмэгдүүлээд зогсохгүй дээд зэргийн амжилт гаргаж байгаа багш нарыг цогцоор дэмжих хэрэгтэй гэж ерөнхийлөгч хэлэв. Инновацийн сэтгэлгээтэй, ирээдүйд мэдлэгт тулгуурласан “ухаалаг” эдийн засгийг хөгжүүлэх чадалтай заслуусыг дагуулж, хайх систем бүрдүүлэх нь чухал болохыг ерөнхийлөгч тэмдэглэв.