“Академик Федор Углов” эмнэлэгийн галт тэргийн эхний рейс өнөөдөр Эрхүүгээс хөдөллөө. 10 вагон галт тэрэг Сибирь дамнасан мөн Байгаль-Амурын гол шугамын дагуу байнгын эмнэлэггүй алслагдсан нутгаар зорчино. Энэ хөдлөх бүрэлдэхүүн нь өвчнийг эрт, клиникийн өмнөх шатанд илрүүлэх боломжтой лабораторийн тоног төхөөрөмж, амны хөндийн судлал болон хэт авианы орчин үеийн тоног төхөөрөмж бүхий зөвлөлгөө-оношилгооны цогцолбор юм. Өвчтөн өдрийн турш оношилгоо хийлгэж, шуурхай шинжилгээний дүнг авч, мэргэжлийн эмч нарт үзүүлнэ. Орос улсын төмөр замд ийм галт тэрэг хэдийн зорчих болжээ. Тухайлбал хойд замд “Хирург Николай Пригов”, Алс Дорнодын замд “Терапевт Матвей Мудров”, Красноярскт-“Доктор Войно-Ясенецкий” зэрэг юм. Эрхүү мужийн уугуул, Оросын анагаах ухааны академийн академич, Ленины шагналтан, 100 гаруй насалсан Федор Угловын нэрээр Дорно Сибирийн замаар зорчих эмнэлгийн галт тэргийг нэрлэжээ.