0Био олон төрлийн олон улсын жил хэмээн НҮБ зарласныг ЮНЕСКО албан ёсоор нээж байна. Тус байгууллагын Парисын төв байранд энэ чухал арга хэмжээнд зориулсан ёслолын хурал хоёр хоног үргэлжилнэ. Биологийн олон төрөл зүйлийн асуудлаарх Конвенцийн зүйл, мөн хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн НҮБ-ын хөтөлбөрийн хүрээний үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй нэрд гарсан эрдэмтэн, мэргэжилтнүүд энэ хуралд оролцоно. Өнөөгийн байдлаар 17 мянган төрөл ургамал, амьтан устаж үгүй болох аюулд байгаа, мөн дэлхийн экосистемийн 60 хувь нь хүний оршин амьдрах байдал хамаарч байгаа экологийн функцээ бүрэн биелүүлж чадахгүй байна.