Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Москва хотод хүний эрхийн асуудал эрхэлсэн Европын Зөвлөлийн комиссар Томас Хаммарбергийг хүлээн авч уулзана. Тэрээр Москва хотод ажлын айлчлал хийж байгаа юм. ОХУ-ын парламентын доод танхим Улсын Дум саяхан хүний эрхийн Европын шүүхийг шинэчлэх тухай хүний эрхийн асуудлаарх Европын конвенцид оруулах “Протокол 14” баталсан юм. Европын Зөвлөл энэ шийдвэрийг сайшааж, нэлээд чухал хэмээн үнэлсэн юм. Орос улс европын бүх үйл явцад хариуцлагатай оролцогчийн хувьд хүний эрхийн асуудлаарх Европын Шүүхийн ажлыг цаашид сайжруулах шаардлагатай гэж үзэж байна гэж Д.Медведев мэдэгдсэн юм. Д.Медведев болон Хаммарберг нар Орос улсад хүний эрхийг хамгаалах тухай сэдвийг хэлэлцэнэ. Оросын эрх баригчид хуульч Сергей Магнитскийн үхэл зэрэг шуугиан тарьсан гэмт хэргийг нарийн мөрдөн шалгах бодолтой байгааг Европын комиссар урьд нааштай үнэлсэн юм.