0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевт үнэн алдартны шашны сүмийн шагнал гардуулна. Москва болон Бүх Оросын хамба Кирилл Христос аврагчийн сүмд хамба Алексийн нэрэмжит “үнэн алдартан шашны ард түмний нэгдлийг бэхжүүлэхэд гарамгай гавьяа байгуулсны” төлөө энэ шагналыг гардуулна. Энэ жил ивээн тэтгэгчийн зөвлөлийн сан Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Гэгээн хамба, католик шашинтан бүх армян болон гэгээн хамба Гарегин хоёр зэрэг дөрвөн хүнийг шагналд дэвшүүлсэн юм. Төрийн тэргүүнд “Орчин үеийн Орос улсад төр засаг-сүмийн харилцаа, шашин хоорондын харилцааг хөгжүүлсний” төлөө энэ шагналыг олгож байна. Харин Гарегин хоёрт “армян ард түмний амьдрал болоод дэлхийн бүх хамтын нийгэмлэгт христос шашны үнэт зүйлийг” ойртуулсны төлөө энэ шагналыг гардуулж байна. Мөн сангийн шагналыг Сербийн кино найруулагч Эмир Кустурицад олгоно. Ивээн тэтгэх зөвлөлийн үзэж байгаагаар кино найруулагч “олон нийтийн ажил, сербийн үндэсний кино, ардын соёл, шашны уламжлалыг хөгжүүлэхэд их анхаарал хандуулж” байна. Гадаад дахь Оросын үнэн алдартны шашны сүмийн Гэгээн Владимирийн семинарт мөн өндөр дээд шагнал гардуулна.