Барак Обама АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн албыг хүлээж авснаас хойш жилийн хугацаанд хөгширч, баргар болжээ. АНУ-ын нэрд гарсан шог зураач Кевин Каллагер Цагаан ордны эзний нүүр царай ийнхүү өөрчлөгдсөн гэж үзэж байна. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Барак Обама ямагт инээмсэглэж байсан бол, одоо тэс өөр болжээ. Хямарлын жил АНУ-ын тэргүүний нүүр царайд ул мөрөө үлдээсэн байна. Ирак, Афганистанд хоёр дайн явуулж, эдийн засаг унаж, ажилгүйдэл нэмэгдсэн хүнд байдалтай улс орныг ардчилсан намын сенатч асан хүлээж авсан юм. Таатай нөхцөл байдал бүрдсэн тул Барак Обама сонгуульд ялсан. Залуу улс төрч сонгогчдод сонсохыг хүссэн зүйлийг хэлж байсан гэж зарим шинжээч ярьж байна. Төрийн тэргүүн сонгуулийн өмнөх амлалтаа мартаагүй, үүнийг биелүүлэхийг хичээж байна. Гэхдээ энэ амаргүй гэж АНУ, Канадын асуудал эрхэлсэн Оросын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарев тэмдэглэв. Зарлан тунхагласан мэдэгдлийг дэлхий даяар нааштай хүлээж авсан. Харин амьдрал дээр харамсалтай нь зарлан тунхагласан зүйлээс олныг хэрэгжүүлж чадаагүй. Түгээр ч барахгүй оны дүнгээр Барак Обамын үнэлгээ дотоод улс төрд нэлээд унажээ. Энэ бүхэн дээр нэмээд АНУ-ын ээлжит ерөнхийлөгчийн бодлогыг дотоодод нэлээд жинтэй эсэргүүцэж байна.  Барак Обамын ардчилсан намынхан сенатад үндсэн хуулиарх олонхийн суудлаа алдаж байгаа нь үүнийг гэрчилж байна. АНУ-ын Массачусетс муж улсад бүгд найрамдах намын нэр дэвшигч ялсан сүүлчийн баримт байна. Олонхийн суудалгүй бол гол хуулийн төслийг парламентад оруулахад хүнд болно. Барак Обамын хүчин чармайлт тавьж байгаа гол цэгийн нэг Америкийн бүх хүнийг хамарсан эрүүл мэндийн салбарыг шинэчлэх тухай юм. Төлөөлөгчдийн танхимын ээлжит сонгуулийн үр дүн Барак Обамын сэтгэлийг гонсойлгоно гэж Америкийн шинжээч, профессор Михаил Цыпкин үзэж байна.
Барак Обамын хүчин чармайлтаар Америк гадаад улс төрд дүр төрхөө өөрчилсөн. Дэлхий дахинд тэрчигтээ нэр хүндээ дээшлүүлэх аргагүй. Олон хүн үүнийг л хүсч байсан бололтой. Ийм үр дүн хүлээж байсан хүмүүс сэтгэл дундуур болохоо илэрхийлж байна. АНУ арабын орнуудад илүү дорвитой ханддаг болоход эдгээр орон хол хөндий байдлаа арилгах хэрэгтэй гэж Сирийн сэтгүүлч Анис Мазиад үзэж байна.  АНУ-ын улс төрийн шинэ дүр төрх болсон Барак Обамад америкчүүд их найдвар тавьж байсан. Ерөнхийлөгч асан Жорж Бушийн явуулж байсан бодлогын аюул занал арай багасчээ. Ойрх Дорнодын байдлыг зохицуулах, палестины асуудлыг шийдэхэд Барак Обама их зүйл хийсэн. Үүний зэрэгцээ тэрээр Ираилийн засгийн газрын байр суурийг их харгалзаж байна. Еврейн улс, мөн Америкийн аль нь ч тус бүс нутагт болж байгаа бүхнийг бүрэн зохицуулж чадахгүй байна. Тиймээс арабын орнуудтай хамтын ажиллагаагаа зохицуулах хэрэгтэй.  Барак Обамын Туркт хийсэн айлчлалыг тааруухан гэж оны эцэст дүгнэжээ. АНУ-ын хар арьст ерөнхийлөгч эрс өөрчлөлт хийнэ хэмээн Турк хүлээж байсан ч, ийм зүйл болсонгүй гэж Америк судлаач Мехмет Егин тэмдэглэж байна.  Харин Барак Обама Туркт өөрийнхөө талаар эерэг дүр төрх бүрдүүлжээ. Гэхдээ энэ дүр төрхийг АНУ-ын гадаад бодлогын үйл ажиллагаагаар бэхжүүлээгүй. Курдистаны Ажилчны намын террорист үйл ажиллагааны асуудлаар дорвитой алхам хийхийг Турк хүлээж байсан юм. Арменийн тухайд Барак Обама түркчүүд армени үндэстнийг хоморголон устгасныг ил хүлээн зөвшөөрөөгүй ч, тэр түүхэн үйл явдлыг армяны ард түмэнд тохиосон эмгэнэл хэмээн үнэлжээ. Ийнхүү бид их зүйл хүлээж байсан ч, АНУ-ын зүгээс тодорхой алхам хийснийг олж харсангүй.  Барак Обама жилийн турш АНУ, Оросын харилцааг хэвийн болгох уриан дор улс орноо удирдлаа. Үүнийг “дахин ачааллах” хэмээн нэрлэх болсон. Барак Обамаг засгийн эрхэнд гарах мөчид АНУ, Орос улс пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар санал зөрөлдөж байсан юм. Энэ чиглэлээр тохиролцож, байр сууриа ойртуулсан. Харин хамтарсан гол төсөл одоохондоо тодорхойгүй хугацаагаар сунжирч байна. Энэ бол стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай гэрээ юм. Хоёр талын дипломатууд болгоомжтой мэдэгдэл хийж, энэ ажил дуусах тодорхой хугацааг нэрлэхгүй байна. Харин байдлыг өөрчилж, улс төрийн хуучин шархыг үр дүнтэй эмчилж байна. Өмнөх засаг захиргаа сөргөлдсөн бодлого явуулж байсан бол, Барак Обама болон түүний багийнхны гадаад улс төрийн үйл ажиллагаа нь байр сууриа ойртуулах, харилцан ойлголцох, нэг гарц хайх зэрэгт чиглэж байна. Нобелийн энх тайвны шагналтан Барак Обама урьд шахсан пуршийг багагүй хүчээр тэгшлэхэд, шог зураач бусдаас хамгийн түрүүнд ажигласан олон үрчлээ түүний нүүрэнд бий болж магадгүй байна.