НҮБ болон оросын тэргүүлэх их сургууль болох Москвагийн улсын их сургууль олон улсын энэ байгууллагын янз бүрийн байгууллагад ажиллах орчуулагчдыг бэлтгэх талаар тохиролцов. Москвагийн их сургуулийн ректор Виктор Садовничий болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үйл ажиллагаа болон бага хурлын удирдлагын асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мухаммад Шаабан нар холбогдох меморандумд гарын үсэг зурав. Одоо Москвагийн улсын их сургууль англи, араб, испани, хятад, орос, франц зэрэг НҮБ-ын албан ёсны бүх 6 хэлээр аман, мөн бичгийн орчуулга хийх мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Үүний зэрэгцээ тус байгууллагын зохион явуулдаг хэлний шалгалтын уралдаанд бэлтгэхэд гол анхаарал хандуулна. Баримт бичигт гарын үсэг зурсан нь хэлний байгууллагад боловсон хүчин бэлтгэх олон улсын сүлжээ байгуулах НҮБ-ын хөтөлбөрт чухал үйл явдал юм. Энэ сүлжээнд Орос улсын их сургуулиас гадна Бельги, Их Британи, Испани, Хятад, АНУ, Францын орчуулагчдыг бэлтгэх их сургууль багтаж байна. Үйл ажиллагаанд нь хэлний мэргэжилтэн шаардлагатай байдаг олон улсын олон байгууллагад сүүлийн хэдэн жил аман болон бичгийн мэргэжлийн орчуулагч улам их дутагдаж байна.