0Оросын Алс Дорнодын Еврейн автономит мужийн хэсэгт Дорно Сибирь-Номхон далайн нефть хоолойн цавчилыг бэлтгэж эхэллээ. Тус автономит мужийн нутаг дэвсгэрийн зүүн баруун зүгээс дорно зүг хүртэл 310 км урт хоолой тавина гэж барилгын ажлын удирдагч уламжлав. Цавчлын бараг талыг бага Хянганы нуруугаар тавих тул хэдэн зуун мянган шоо метр ойг устгах хэрэгтэй болж байна. Үүний зэрэгцээ хүнд техникээр энэ замд хүргэх хоолойг гагнаж эхэллээ. Мужийн нутаг дэвсгэрт үргэлжилж байгаа ажлыг 2013 онд дуусгах ёстой. Дорнод Сибирь-Номхон далай нефть хоолой нь Ази-Номхон далайн бүс нутгийн ирээдүйтэй шинэ зах зээлийг орос улсад нээж, оросын нефтийн нийлүүлэлтийг төрөлжүүлэх учиртай юм.