Украины Сонгуулийн төв хороо ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны дүнг гаргаж дуусч байна. Үндсэндээ гадаад дахь санал өгөх хэд хэдэн хэсгээс саналын хуудсын протокол хараахан ирээгүй байна. Тэндээс ирсэн саналын тоо сонгуулийн дүнд дорвитой нөлөөлж чадахгүй гэж улс төр судлаачид дүгнэж байна. Украинд 2-р сарын 7-нд ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат болно. Ерөнхийлөгчийн суудлын төлөө сөрөг хүчний Бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович, одоогийн ерөнхий сайд Юлия Тимошенко нар өрсөлдөнө. Тэдний авсан санал 10 хувийн зөрүүтэй байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины ерөнхийлөгчийн сонгуулийн эхний дүнг тайлбарлахдаа, 2-р сарын 7-нд сонгох тус бүгд найрамдах улсын шинэ ерөнхийлөгч орос-украины харилцааг “зохиомлоор улс төржүүлэх объект” эсвэл “хэн нэгний ашиг сонирхолын барьцаа болгохгүй” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ мэт санаархал нь украины ард түмний ашиг сонирхолд ямар ч хамаагүй гэдэгт Сергей Лавров итгэлтэй байна.