Засгийн газрын тэргүүн В.Путин онц байдлыг сэрэмжлүүлж, арилгах улсын нэгдсэн системийн үйл ажиллагааны дүнгийн талаарх Бүх оросын уулзалтад оролцоно. Уулзалтын үеэр өнгөрсөн жилийн иргэний батлан хамгаалахын арга хэмжээний хэрэгжилтийг дүгнэж, 2010 оны төлөвлөгөөг хэлэлцэнэ. 2009 онд түймэр, онц байдлын улмаас хохирсон хүмүүсийн тоо цөөрсөн гэж Онц байдлын яамны тэргүүн Сергей Шойгу 12-р сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Пермь хотын “Доголон морь” шөний клубт гарсан эмгэнэлт үйл явдлын дараа Онц байдлын яам хэд хэдэн арга хэмжээ авчээ. Тус клубт гарсан түймэрт бараг 150 хүн амь насаа алдсан юм. Галын аюулгүйн дүрэм зөрчсөн байгууллагын эздийг энэ зөрчлийг арилгахад гарах өртөгтэй тэнцүү хэмжээгээр торгоно. Үнээс гадна Онц байдлын яам Пермийн шөнийн клубтэй төстэй объектыг зайлшгүй даатгуулах тухай хуулийн төсөл боловсруулж байна.